Хятадууд Бали аралд аялж эхлээ
2023-01-23 16:31:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Шэньжэнь хотоос Бали арал руу аялах энэ оны анхны чартерын нисэх онгоцыг хүлээн авах ёслолын арга хэмжээг 22-ны өдөр Индонезийн Аялал жуулчлалын яам болон Бали арлын захиргаа хамтдаа зохион явууллаа.

Бали арлын нисэх онгоцны буудалд Хятадын жуулчдыг угтан авах арга хэмжээ болж, Индонезийн тал орон нутгийн онцлогтой дуу бүжиг, Хятадын уламжлалт сар шинийн баярын онцлогтой арслан бүжгийн үзүүлбэрийг зохион байгуулав. Нисэх онгоцны буудлын төлөөлөгчид хүрэлцэн очсон зочид болгонд цэцэг, бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.

Бали арлын засаг дарга Костер мөн өдөр ёслолын арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Хятадын зах зээлийг Индонез улс маш чухалд үздэг, Хятад улс нь олон жилийн турш Бали арлын жуулчдын хамгийн том эх үүсвэрийн нэг байсаар ирсэн бөгөөд оргил үедээ Бали арал дахь Хятадын жуулчдын тоо 1.4 сая орчимд хүрч байсан. Хятадын жуулчид Бали аралд дахин аялж эхэлснээр аялал жуулчлалын салбарыг цаашид хөгжүүлэх нь дамжиггүй юм” гэжээ.