Эрдоган: НАТО-д элсэхэд биднээс дэмжлэг хүсэх хэрэггүй
2023-01-24 16:02:25
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 23-ны өдөр хэлэхдээ, "Өнгөрсөн амралтын өдөр Стокгольм дахь Туркийн элчин сайдын яамны ойролцоо Коран судрыг шатаасан эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд энэхүү нөхцөл байдалд Шведийг НАТО-д элсүүлэхэд Туркээс дэмжлэг хүсэх хэрэггүй гэжээ.

Ройтерс агентлагийн мэдээллийн дагуу, Турк болон Швед улс НАТО-д элсэх хүсэлт гаргахыг эсэргүүцсэн жагсаал 21-ний өдөр Стокгольм хотноо болж, Швед, Турк хоорондын хурцадмал байдлыг улам даамжруулсан байна.  Швед улс НАТО-гийн цэргийн эвсэлд элсэхэд Туркийн дэмжлэг хэрэгтэй аж. 

"Манай ЭСЯ-ны өмнө ийм гутаан доромжлол үүсч буйг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс  НАТО-д элсэхэд биднээс дэмжлэг хүсэх хэрэггүй" гэж Эрдоган засгийн газрын хуралдааны дараа хэлсэн үгэндээ дурджээ.

Шведийн гадаад хэргийн сайд Билстром Эрдоганы хэлсэн үгэнд тайлбар өгөхөөс татгалзсан байна.  Тэрээр бичгээр мэдэгдэл хийхдээ Эрдоганы үгний учрыг сайтар ойлгохыг хүсч байгаагаа илэрхийлжээ.