Шведтэй зэргээр НАТО-д элсэх эсэх асуудлыг Финлянд дахин бодолцоно
2023-01-25 16:07:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хэрэв Швед улс НАТО-д элсэх өргөдөл удаан хугацаагаар хойшлогдох юм бол Финланд, Шведийн хамт гэрээнд нэгдэн орох асуудлыг Финланд дахин бодолцохгүй байхын аргагүй” хэмээн Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто 24-ний өдөр хэллээ.

Хаависто хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, “Финлянд, Швед хоёр орны НАТО-д элсэх тухай хамтарсан өргөдөл сүүлийн үе Шведэд эсэргүүцлийн жагсаал болсны улмаас хойшлогдсон. Хэрэв Шведийн талын өргөдөл удаан хугацаанд ахиц дэвшил гаргахгүй бол Финланд нөхцөл байдалд дахин үнэлгээ хийхгүй байхын аргагүй, гэхдээ хоёр орны аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан Шведтэй хамт зэргээр НАТО-гийн гишүүн болох явдал нь Финландын тэргүүн сонголт хэвээр байна гэж онцолсон хэмээн Финландын YLE компанийн мэдээлжээ.

Хаависто хэлэхдээ, “Финлянд, Шведийн НАТО-д элсэх тухай хамтарсан өргөдлийг Турк улс наандаж тавдугаар сард болох парламент болон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа авч үзнэ. Финланд, Швед, Турк хаврын эхээр гурван талт уулзалт хийх талаар хэлэлцэж байна” гэжээ.

Мэдээллийн дагуу, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 23-ны өдөр хэлэхдээ, “Өнгөрсөн амралтын өдөр Швед дэх Туркийн элчин сайдын яамны ойролцоо жагсаал цуглаан болсны дараа Швед улс НАТО-д элсэхэд Туркийн дэмжлэгт найдах ёсгүй юм” гэжээ.