Галт зэвсгийн хүчирхийлэлд Хятадын таван иргэн амиа алдав
2023-01-27 15:57:21
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Калифорниа мужийн Халф Мун Бэйд болсон галт зэвсгийн хүчирхийлэлд Хятадын таван иргэн амиа алдсан тухай БНХАУ-аас Сан Францискод суугаа Ерөнхий консулын газрын хэвлэлийн төлөөлөгч 26-ны өдөр мэдэгдсэн байна.

Консулын газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "БНХАУ-аас Сан Францискод суугаа Ерөнхий консулын газар энэ сарын 23-ны өдөр Халф Мун Бэйд болсон ноцтой хэрэгт гүнээ цочирдож, харамсаж байна.  Ерөнхий консулын газар галт зэвсгийн хүчирхийллийг хатуу зэмлэн буруушааж, хохирогчдод гүнээ эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ шархадсан хүмүүс болон хохирогчдын ар гэрийнхийг болгоон тохинуулж байгаагаа илэрхийлж байна.  Ерөнхий консулын газар хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар АНУ-ын холбогдох салбартай холбоо барьж байгаа бөгөөд хохирогчдын ар гэрийнхэнтэй холбоо барьж, консулын тусламжийг чадах бүхнээр үзүүлнэ гэжээ. 

Тухайн бүсийн цагаар 1-р сарын 23-ны үдээс хойш АНУ-ын Калифорниа мужийн Халф Мун Бэй хотод галт зэвсгийн хүчирхийлэл болж, 7 хүн нас барж, 1 хүн шархаджээ.