Киноны орлого 6.7 тэрбум юанийг давжээ
2023-01-28 10:24:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үндэсний татварын ерөнхий газрын мэдээлснээр, сар шинийн баярын амралтын үеэр үйлчилгээний салбар дахь хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 13.5 хувиар нэмэгджээ. Үүнд, киноны орлого эрс сайжирсан  байна. Баярын амралтаар долоон кино шинээр дэлгэцнээ тавигдсан бөгөөд 27-ны өдрийн 24 цаг хүртэл, киноны нийт орлого 6 тэрбум 700 сая юаниас давсан байна. 

Зөвхөн Бээжинд л гэхэд, сар шинийн баярын эхний зургаан өдөрт киноны орлого 200 сая юаниас давсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.93 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн кино үзэгчид давхардсан тоогоор  3 саяас давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10.84 хувиар өгчээ.