Их Британид томоохон ажил хаялт болно
2023-02-01 09:41:14
Share
Share this with Close
youtube WeChat

Эрчим хүчний үнэ өссөн, инфляцийн түвшин өндөр байгаагаас шалтгаалан, сүүлийн үед Их Британийн олон салбарт ажил хаялт ар араасаа өрнөж байна. Хоёрдугаар сарын 1-нд Их Британид багш, албан хаагч, галт тэрэгний жолооч нараас бүрдсэн хагас сая хүн ажил хаях төлөвтэй байна гэж тус улсын хэвлэл мэдээллийнхэн мэдээлжээ.

Үүнээс гадна Их Британийн байгаль орчны товчооны хэдэн мянган ажилтан цалин хөлсний асуудлаар шаардлага тавьж, хоёрдугаар сарын 8-нд ажил хаялт эхлүүлнэ гэдгээ нэгдүгээр сарын 31-нд мэдэгджээ. Хөдөлмөрийн хөлс хийгээд боловсон хүчний хуваарилалтын асуудлаас шалтгаалан түргэн тусламжийн хэдэн мянган ажилтан хоёрдугаар сарын 10-нд ажил хаялтын шинэ давалгаанд нэгдэнэ гэж Их Британийн нийтийн үйлчилгээний салбарын Үйлдвэрчний эвлэл мөн өдөр мэдэгдсэн байна.


\Уртнасан\