Хөгжлийн аюулгүй байдлын санаачлагыг нэмэгдүүлнэ
2023-02-01 16:42:00
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хөгжлийн шинэ хэв маягаарх бүтээн байгуулалтыг түргэтгэх асуудлаар хоёр дахь удаагийн хамтарсан судалгаа хийжээ.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дээрх судалгааг даргалах үедээ онцлон тэмдэглэхдээ, "Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох ажлыг түргэтгэх нь хоёр дахь 100 жилийн зорилтыг биелүүлэх, ерөнхий хөгжил болон аюулгүй байдлыг хангахад үндэслэсэн стратегийн шийдвэр юм. Мөн ирээдүйн хөгжлийн санаачлагыг гартаа авах стратегийн зохицуулалт билээ. Хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж байж л бид улс орныхоо эдийн засгийн хөгжлийн үндэс суурийг бэхжүүлж, хөгжлийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг дээшлүүлж, урьдчилан таамаглаж болох болохгүй бүх төрлийн бэрхшээл сорилтод улс орныхоо оршин тогтнох чадвар, өрсөлдөх чадвар, хөгжил, тогтвортой байдлыг нэмэгдүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын үйл явц хойшлогдохгүй, бүр тасрахгүй байхыг баталгаажуулж, орчин үеийн социалист хүчирхэг улсыг бүх талаар байгуулах зорилтоо амжилттай биелүүлэх болно" гэжээ.