НАТО Ази, Номхон далайн бүсэд давалгаа үүсгэж чадахгүй
2023-02-01 18:06:26
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 31-ний орой Японд айлчилж буй НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг, Японы ерөнхий сайд Фумио Кишида нар хамтарсан мэдэгдэл хийж, хоёр тал тэнгисийн аюулгүй байдал, кибер орон зай, зэвсгийн хяналт зэрэг салбарт хамтран ажиллах болно гэсэн бөгөөд Хятадын цэргийн хүч, Тайваний асуудлаар ч ярилцаад завджээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга сүүлийн 6 жилийн хугацаанд Японд анх айлчилж байгаа бөгөөд Япон болон НАТО "их сүжирч" байна хэмээн Японы хэвлэл мэдээлжээ.

Үүнээс өмнө Женс Столтенберг Өмнөд Солонгост айлчлахдаа мөн Хятадын тухай ярьж, Хятад улс Барууны "үнэ цэнэ, ашиг сонирхол, аюулгүй байдал"-д сорилт учруулж байна гэжээ. Хүйтэн дайны бүтээгдэхүүн НАТО нь АНУ-ын "Энэтхэг-Номхон далайн стратеги" хэмээгчийг дагаж мөрдөн, Хятадаар шалтаг болгон Ази Номхон далайн бүсэд хүйтэн дайны сүүдрээ тусгах хүсэлтэй байгаа. Үүнд Ази, Номхон далайн бүс нутаг өндөр сонор сэрэмжтэй байх ёстой.
НАТО бол гэм буруу гаргаж байсан дэлхийн хамгийн том цэргийн холбоо байж байгуулагдсан цагаасаа хойш АНУ-ын бүлэглэлүүд байгуулж, сөргөлдөөн үүсгэх хэрэгсэл болж ирсэн. Хүйтэн дайн дууссанаар НАТО зорилго, чиглэлээ алдаж, Францын Ерөнхийлөгч Макрон “тархи нь үхсэн” хэмээн хошогнож байв. Өнгөрсөн оны эхээр Украины хямрал эхэлсний дараа АНУ энэ боломжийг ашиглан НАТО-г сэргээхээр оролдсон бөгөөд "НАТО-гийн Ази, Номхон далайн хувилбар"-ыг бий болгон, Хятадыг хязгаарлан, өөрийнхөө ноёрхлыг хамгаалахаар санаархасан.
Өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад авах бодлогын тухай илтгэлдээ Хятадыг тойрсон стратегийн орчныг “байгуулах” хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн; Өнгөрсөн зургадугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландын удирдагчдыг урьж, мөн хамгийн сүүлийн стратегийн баримт бичигт Хятад улсыг Европ-Атлантикт системийн чанартай сорилт учруулсан” гэсэн байна. Столтенберг энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Япон, Өмнөд Солонгост дээд хэмжээний айлчлал хийхдээ ахиад л “Хятад улс сорилт учруулж байна” хэмээн илэрхийлж байна. Энэхүү цуврал арга хэмжээ нь НАТО сөргөлдөөний гамшгийг Ази-Номхон далайн бүс нутагт нэвтрүүлж, өөрийгөө "амилуулж", Америкийн ноёрхлыг бэхжүүлэх гэсэн санаа юм.
Гэсэн хэдий ч өнөөдөр нөхцөл байдал өөр болсон. НАТО-гийн энэ үйлдэл зүгээр л дуугүй хашгираан юм. Цаг үеэсээ хоцорсон хүйтэн дайны бүтээгдэхүүн гарц хайн аюулгүй байдлын заналхийлэл хэмээх шалтаг болгож, Япон, Өмнөд Солонгостой байнга харилцаж байгаа нь зүгээр л улс төрийн тоглолт, бэлгэдэл нь бодит ач холбогдлоос илүү байгаа юм. НАТО Ази Номхон далайн бүсэд давалгаа үүсгэж чадахгүй. Ази Номхон далайн бүс том гүрнүүдийн сөргөлдөөний талбар биш, Тус бүс нутгийн иргэд шинэ хүйтэн дайныг хүлээн зөвшөөрөхгүй, цаг үе ч хүлээн зөвшөөрөхгүй юм.