Хятадын эдийн засгийн өсөлт 4.8% болно гэж төсөөлөв
2023-02-01 20:08:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хоёрдугаар сарын 1-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ онд Хятадын эдийн засгийн эрч хүч, боломж нөөц бүрэн нээгдэж,  үргэлжлэн дэлхийн эдийн засагт итгэл, хүч чадал нэмэрлэх болно гэлээ.

НҮБ саяхан "2023 оны дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөв" тайланг нийтэлж, 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд 1.9% хүртэл буурч, Хятадын эдийн засгийн өсөлт 4.8% болно гэж төсөөлсөн байна.  Түүнчлэн, Олон улсын валютын сангаас гаргасан "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан"-д мөн Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийг 5.2 хувьд хүрэх төлөвтэй гэжээ.

Үүнтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт итгэл дүүрэн байна гэв.