Япон бохир усаа далайд цутгах гэж буй асуудлаар байр сууриа илэрхийлэв
2023-02-01 20:04:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хоёрдугаар сарын 1-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хөрш орнууд зэрэг ашиг сонирхлын холбоотой тал болон олон улсын байгууллагатай бүрэн зөвшилцөхөөс өмнө Япон өөрөө эзэн мэдэж цөмийн бохир  усаа далайд цутгаж болохгүй гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, олон улсын атомын эрчим хүчний агентлагийн техникийн ажлын хэсэг нэгдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Фукушимагийн цөмийн бохир усыг зайлуулах асуудлаар дахин шалгалт хийхээр Японд очсон бөгөөд холбогдох тайланг гурван сарын дотор нийтлэх болно. Гэхдээ  энэ оны хавар, зуны үед цөмийн бохир усыг далайд цутгах ажлыг эхлүүлнэ гэж Японы засгийн газар 13-ны өдөр ганц талаасаа мэдэгдэв.
Мао Нин хэлэхдээ: " ОУАЭХА-гийн техникийн ажлын хэсгийн дүгнэлтийг бид хүлээж байгаа бөгөөд сайтар судлах болно" гэжээ.