Мусульманчуудын итгэл үнэмшил, шашин шүтлэгийг хүндэтгэх ёстой
2023-02-02 20:11:07
Share
Share this with Close
youtube WeChat

Данийн Страм Курс хэмээх улс төрийн намын дарга Швед дэх Туркийн элчин сайдын яамны ойролцоо "Коран судар"-ыг шатааснаар бусад газрууд ч дагаж дуурайх үзэгдэл бий болжээ. Үүнд холбогдуулан Хятадын  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 2-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. Мусульманчуудын итгэл үнэмшил, шашин шүтлэгийг хүндэтгэх ёстой гэжээ.

Мао Нин хэлэхдээ: Барууны зарим улстөрчид "шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэнэ” хэмээн өөрсдийгөө сурталчилж байдаг нь зүгээр жүжиг болохыг үүнээс харж болох юм. Хятад улс урьдын адил Исламын орнуудтай соёл иргэншсэн яриа хэлэлцээг дэмжиж, бусдын шашин шүтэх эрх чөлөөг дэмжиж хамгаалах болно гэв.