АНУ нь Шиньжяны хөнгөн цагааны бүтээгдэхүүнийг саатуулж байна
2023-02-02 19:24:20
Share
Share this with Close
youtube WeChat

"Албадан хөдөлмөр эрхлүүлсэн" хэмээх нэрээр АНУ нь Хятадын Шиньжяны хөнгөн цагааны бүтээгдэхүүнийг саатуулж буйтай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 2-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын аж ахуйн нэгжүүдийг үндэслэлгүйгээр дарж хааж буйгаа зогсоохыг Америкаас шаардаж байна. Хятад улс шаардлагатай арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаална гэжээ.

Мао Нин хэлэхдээ, Шиньжянд  "албадан хөдөлмөр эрхлүүлсэн" хэмээх хий хоосон шалтгаар АНУ худалдаа эдийн засгийн хэвийн хамтын ажиллагааг улстөржүүлж, холбогдох бүтээгдэхүүнийг хууль бусаар саатуулж, олон улсын худалдааны дүрмээс зөрчин, олон улсын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг алдагдуулж байна. Эдгээр үйлдэл нь эцсийн эцэст АНУ-ын ашиг сонирхолд ч хохирол учруулах болно гэжээ.