Өвөр Монгол 4 сая 770 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
2023-02-02 15:11:36
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 2-ны өдөр сурвалжлагч ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын газраас мэдээлснээр, 2023 оны цагаан сарын "Алтан долоо хоног"-т Өвөр Монгол соёл болон аялал жуулчлалын төрөл бүрийн ажиллагааг 1000 гаруй удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 4 сая 770 мянга гаруй дотоодын жуулчин хүлээн авсан байна.

Статистикээр, цагаан сарын амралтын хугацаанд ӨМӨЗО-ны хэмжээнд нийтдээ бараг 4 сая 772 мянга 400 гаруй дотоодын жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.80 хувиар нэмэгдсэний зэрэгцээ 2019 оны мөн үеийн хэмжээний 88.79 хувьд хүрчээ. Аялал жуулчлалын орлого 2 тэрбум 537 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.51 хувиар өссөн нь 2019 оны мөн үеийн хэмжээний 84.72 хувьд хүрсэн үзүүлэлт юм.