НАТО үл ойлголцол бий болгож байна
2023-02-02 20:18:20
Share
Share this with Close
youtube WeChat

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг БНСУ, Японд айлчлах үеэрээ Хятадтай холбоотой хэлсэн үгийн хариуд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 2-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ болон Японд айлчлахдаа Хятадын тухай ярьж, "Хятадын заналхийлэл" гэгчийг ихээр ухуулан, бүс нутгийн улс орнуудын хооронд үл ойлголцол бий болгож байна. Үүнийг бүс нутгийн улс орнууд сэрэмжтэйгээр хүлээн авах ёстой гэв.

Мао Нин онцлон тэмдэглэхдээ, "Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөө тууштай ажиллан, геополитикийн өрсөлдөөнд оролцдоггүй, ямар нэгэн улс орныг заналхийлэх бодолгүй байна. Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван хамтын ажиллагаа, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт нь хамтын хүчин чармайлтын үр шим юм. Ази-Номхон далайн бүс нутаг хүйтэн дайны сэтгэлгээ,  сөргөлдөөнийг хүлээн зөвшөөрөхгүй. НАТО өөрөө Европын аюулгүй байдалд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар гүнээ тунгаан бодох ёстой бөгөөд Европыг бужигнуулаад зогсохгүй харин Ази, Номхон далайн бүс нутгийг эмх замбараагүй болгохыг санаархах хэрэггүй гэжээ.