Хятадын гадаад худалдаа зорилтдоо хүрлээ
2023-02-02 20:09:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр Худалдааны яамны Гадаад худалдааны газрын дарга Ли Шинчянь 2022 оны Хятадын гадаад худалдааны ерөнхий байдлыг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, 2022 онд Хятадын гадаад худалдаа шинэ өндөрт хүрч, шинэ хөдөлгөх хүчтэй болсон бөгөөд шинэ хувь нэмэр оруулж, тогтвортой байдлаа хадгалж, чансааг дээшлүүлэх зорилтоо хүрч чадлаа гэжээ.

Ли Шинчянь хэлэхдээ, Хятадын импорт экспортын хэмжээ 2022 онд дээд амжилт тогтоож, 6.3 их наяд ам.долларт хүрсний улмаас Хятад улс зургаан жил дараалан барааны худалдааны хамгийн том орон боллоо.
2022 онд цахилгаан хөдөлгүүрт автомашин, фотоволтайк бүтээгдэхүүн, лити батерей  зэрэг Хятадын дэвшилтэт технологи, ногоон өөрчлөлтийг тэргүүлэгч бүтээгдэхүүн экспортын өсөлтийн шинэ цэг боллоо. 2022 онд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний цэвэр экспорт нь ДНБ-ий өсөлтөд 17.1 хувийн хувь нэмэр оруулжээ. Үүний зэрэгцээ Хятад улсын эрчимтэй арга хэмжээнүүд нь олон улсын үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангалаа гэжээ.