Шиньжянтай холбоотой яриаг няцаав
2023-02-03 21:22:21
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Шиньжянтай холбоотой ярианы хариуд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 3-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн холбогдох яриа нь үндсэн баримтуудыг үл тоомсорлож, Хятадын шашны бодлогыг гүтгэсэн, үзэл суртлын өрөөсгөл үзлээр дүүрэн бөгөөд Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон ноцтой үйлдэл юм. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ.

Хятадын засгийн газар иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг хуулийн дагуу хамгаалж, Хятадын бүх үндэстний ард түмэн хуулийн дагуу шашин шүтэх эрх чөлөөг бүрэн эдэлдэг гэж Мао Нин онцлов.  Тэрээр хэлэхдээ, "Өнөөгийн байдлаар Хятадад 200 сая орчим шашин шүтлэгтэн, 380 мянга гаруй шашны ажилтан байгаа бөгөөд Хятадын Шиньжянд 24 мянга гаруй лалын сүм хийд үйл ажиллагаа явуулж байна. Үүний эсрэгээр Америкийн нийгэм мусульманчуудыг ноцтой ялгаварлан гадуурхаж байна гэж Америкийн мусульманчуудын 75 хувь нь үзэж байдаг. ” гэжээ.