Чин Ган, Чавушоглу нар утсаар ярив
2023-02-03 10:00:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад харилцааны Сайд Чин Ган хоёрдугаар сарын 2-нд Туркийн Гадаад Хэргийн сайд Мевлют Чавушоглутай утсаар ярив.

Чин Ган хэлэхдээ, "Хятад улс Туркийн талтай хамтран хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааны механизмын үүргийг бүрэн биелүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулан, Хятад, Туркийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна. Турк улс Нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байгаа тухай олон дахин мэдэгдсэнийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Турк улс өөрийн улс орны нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнах, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжиж, гаднын хүчин Туркийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх болно" гэжээ.

Мевлют Чавушоглу хэлэхдээ, "Турк улс Хятадтай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд Хятад улстай хоёр талын яриа хэлэлцээ, зөвшилцлөө эрчимжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна. Турк улс Нэг Хятадын зарчмыг тууштай дэмжиж, Хятадын дотоод хэрэгт гар дүрэхгүй, Хятад улсыг харлуулж муулахгүй" гэжээ.

Н.Пүрэвжав