ОХУ-д тавьсан хориг эрчим хүчний зах зээлийг дордуулна
2023-02-04 14:51:24
Share
Share this with Close
youtube WeChat

Барууны орнууд ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний эсрэг авсан хориг арга хэмжээний талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков Сергеевич орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 3-нд хэлэхдээ, “Барууны орнууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь олон улсын эрчим хүчний зах зээлд ноцтой нөлөөлж байна, Орос ч мөн зохих хариу арга хэмжээ авах болно” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков Сергеевич: Бид шинэ ээлжийн хориг арга хэмжээнд тэгж их анхаарал тавихгүй байгаа. Энэ асуудлыг аль хэдийн хэлэлцсэн бөгөөд хориг арга хэмжээ нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн тэнцвэргүй байдлыг улам гааруулах болно. Мэдээжийн хэрэг, бид өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд зохих арга хэмжээг авна гэжээ.