Шинэ эрчим хүчний автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ
2023-02-04 14:54:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 3-нд Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Зам тээврийн яам зэрэг 8 яам хороо хамтран нийтийн тээврийн хэрэгслийг иж бүрэн шинэ эрчим хүчний автомашин болгох туршилтын хөтөлбөрийг орон даяар эхлүүлэв. Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, энэ нь Хятадын шинэ эрчим хүчний автомашины хэрэглээг улам өргөжүүлж, эрчим хүч хэмнэх, хорт утааг бууруулан, автомашины үйлдвэрлэлийн ногоон хөгжлийг ахиулах болно гэжээ.

Нийтийн тээврийн хэрэгслийг иж бүрэн шинэ эрчим хүчнийх болгох ажлыг 2023-2025 оны хооронд туршин хэрэгжүүлэхээр төлөвлөн, албаны тээврийн хэрэгсэл, хотын автобус, хотын цэвэрлэгээ, тохижуулалтын машин, такси, буухиа шуудангийн тээврийн хэрэгсэл, хотын ложистик түгээлтийн машин, нисэх онгоцны буудлын тээврийн хэрэгсэл зэргийг багтаажээ. Үүний дотор нийтийн тээвэр, такси, хотын цэвэрлэгээ,тохижуулалт, шуудангийн буухиа хүргэлт, хотын ложистикийн түгээлт зэрэг салбарын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг 80 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.