Соёлын солилцооны цуврал арга хэмжээ болж байна
2023-02-05 15:43:44
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 19-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны санаачилгаар ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Мэдээллийн алба, Гадаад харилцааны алба ивээн тэтгэж, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвтэй хамтран зохион байгуулж буй 2023 оны Хятад- Монголын шинэ жилийн соёлын солилцооны цуврал арга хэмжээ ӨМӨЗО-ны төв Хөххотод эхлэв.

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Мэдээллийн албаны хамгийн сүүлийн үеийн мэдээнээс үзэхэд 40 хоног үргэлжилсэн уг арга хэмжээ эхэлсэн цагаас хойш олон ангит уран сайхны болон соёл, аялал жуулчлалын баримтат киног Монголын ард түмэнд хүргэж байгаа аж. Мөн Хятадын уламжлалт цагаан сарын баярт зориулсан ӨМӨЗО-ны Радио Телевизийн туулай жилийн хаврын баярын гала, "Соёлын шинэ жил" зэрэг богино хэмжээний видео ч олны хүртээл болж байна.

 2023 оны 2-р сарын 4-ний байдлаар энэхүү арга хэмжээг Монголын  50 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл  янз бүрийн  хэлбэрээр мэдээлжээ.