Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг хэлэлцээний хөтөлбөрт оруулаагүй байна
2023-02-05 16:00:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын "Russian Today" телевизийн сайтад мэдээлснээр, Францын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Анн-Клэр Лежендре Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Орос-Украины мөргөлдөөн үргэлжилж байгаа тул Украиныг НАТО-д элсүүлэх асуудал хэлэлцээний хөтөлбөрт ороогүй байна. Украин ойрын хугацаанд НАТО-д элсэнэ гэж найдаж болохгүй гэжээ. Үүнээс гадна тэрээр Украины Европын холбоонд элсэх тодорхой огноог хэлээгүй бөгөөд “ЕХ холбогдох төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа ч үүнд багагүй хугацаа шаардана” гэжээ.

Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсны дараа Украин Европын холбоонд элсэх өргөдлөө өгсөн.  Өнгөрсөн 6-р сард Европын зөвлөл Украиныг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргасан.  Гэхдээ Украиныг ЕХ-нд элсэхэд ямар ч дөт зам байхгүй, мөргөлдөөнөөс шалтгаалан Украиныг элсэх асуудлыг түргэвчлэхгүй.  Украины нэгдэх үйл явц удаан хугацаанд үргэлжилж магадгүй гэдгийг Европын холбооны албаны хүмүүс тайлбарлажээ.