Олимпийн нөлөөгөөр орон нутагт өвлийн спорт хөгжиж байна
2023-02-06 10:03:04
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжин хотын Яньчин дүүргийн олимпийн цэцэрлэгт хүрээлэн нь 2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийн гурван уралдааны талбайн нэг юм.  Өвлийн олимпийн нэрийн хуудсаа ашиглан Бээжингийн Яньчин дүүрэг спортын салбарыг эрчимтэй хөгжүүлж байна.

Зөвхөн он гарснаас хойш гэхэд 13 компани Жүн Гуань Цүний Яньчин цэцэрлэгт хүрээлэнд суурьших гэрээ байгуулсан бөгөөд тэдгээрийн дотор спортын технологийн компаниудын эзлэх хувь нэмэгдсээр байна. Бээжингийн Өвлийн олимпийн наадмын амжилтын улмаас спортын технологийн улам олон компани энд суурьшиж, өвлийн спортын салбарт хүч сорих урам зориг бэлэглэжээ. Эдгээр аж ахуйн нэгжид шилдэг үйлчилгээний орчин бүрдүүлэхийн тулд Жүн Гуань цүний Яньчин парк олон төрлийн бодлого боловсруулж гаргасан байна. Түүний дотор спортын салбарыг дэмжих цогц арга хэмжээ нь уг салбарыг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц үзүүлж байна.

Түүнчлэн "Бээжин-Жанчхүү спорт, соёлын аялал жуулчлалын бүс"-ийн бүтээн байгуулалтыг сайжруулах үүднээс Бээжингийн Яньчин дүүрэг мөрийн хөтөлбөр боловсруулж тодорхой ажлын 42 төлөвлөгөө гаргажээ. Дараагийн алхамд Яньчин дүүрэг Лунчин хавцал, Юүдү уул, Ши Жин Лун цанын бааз зэрэг жуулчдын томоохон цэгүүдийг холбож, Бээжин хотын хойд хэсгийн уулархаг бүсийг өвлийн спортын аялал жуулчлалын бааз болгох зорилготой ажиллаж байна.