Барууныхан Турк дахь консулын газраа хаав
2023-02-06 09:35:54
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 5-ны өдөр хэлэхдээ, "Сүүлийн үед барууны зарим орнууд аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр Турк дахь консулын газруудаа хаалаа. Турк улс 6-ны өдөр засгийн газрын хуралдаан хийж холбогдох шийдвэрийг гаргана" гэв. Тэрээр хэлэхдээ, "Туркийн Гадаад хэргийн яам эдгээр улсын дипломат төлөөлөгчдөд иймэрхүү үйлдлээ үргэлжлүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж, эс тэгвээс маш их өр төлөөс гаргах болно хэмээн анхааруулсан" гэжээ.

Сүүлийн үед барууны хэд хэдэн улс аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэсэн үндэслэлээр Турк дахь консулын газраа түр хааж Турк руу зорчихгүй байхыг иргэддээ анхааруулсан байна. Туркийн Гадаад хэргийн яам саяхан Туркт суугаа Америк, Нидерланд, Швейцарь, Швед, Их Британи, Герман, Бельги, Франц, Итали зэрэг улсын Элчин сайд болон дипломат төлөөлөгчдийг дуудаж, эдгээр улс консулын газруудаа түр хааж Турк руу аялахгүй байхыг анхааруулсан явдалд санаа зовж байгаагаа илэрхийлэв.