Ши Жиньпин Турк, Сирийн Ерөнхийлөгчид цахилгаан илгээв
2023-02-06 19:29:30
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 6-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад нарт цахилгаан илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ, "Танай улсад хүчтэй газар хөдлөлт болж, хүний амь нас эрсдэж, эд хөрөнгийн хохирол учирсан мэдээлэл аваад маш их цочирдлоо. Би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс амь үрэгдэгсдэд гүн эмгэнэл илэрхийлж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон бэртсэн хүмүүстэй сэтгэлээ хуваалцаж байна. Ноён Ерөнхийлөгчийн удирдлага дор танай улсын төр засаг, ард түмэн гамшгийн нөлөөллийг аль болох түргэн даван туулж, гэр орноо сэргээн босгоно гэдэгт итгэж байна" гэжээ.