Хятад улс Турк болон Сирид яаралтай тусламж үзүүлэхээр болжээ
2023-02-07 15:38:03
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 6-нд Туркт болсон 7.8 баллын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас Турк, Сири хоёр оронд олон хүн амь насаа алдаж, гэмтэж бэртэн, их хэмжээний эд хөрөнгө хохироод байна.

Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Дэн Бөчин өнөөдөр ХТРТ-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, "Хятадын засгийн газар хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх ажлыг нэн даруй эхлүүлж, Турк болон Сирид яаралтай тусламж үзүүлэхээр шийдсэн" гэжээ. Эхний ээлжинд Туркт илгээх 40 сая юанийн тусламжид аврах баг, эмнэлгийн баг илгээх, мөн Туркт эн тэргүүнд шаардагдаж буй эд материал нийлүүлэх зэрэг багтаж байна. Сирид нэн шаардлагатай байгаа зүйл нь гамшгаас аврах эд материал бөгөөд эдгээрийг нийлүүлэх ажлыг зохицуулж, нэгэнт хэрэгжээд эхэлсэнг хүнсний тусламжийн төслийг түргэвчлэн биелүүлэхээр болжжээ.

Үүний зэрэгцээ Хятадын нийгмийн олон салбарынхан ч Турк болон Сирид тусламжийн гараа сунгасан байна. Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс дээрх хоёр улсад тус бүр 200 мянган ам.долларын тусламж үзүүлжээ. Тухайн орон нутагт байгаа хятадууд болон Хятадын цагаачид майхан, хөнжил зэрэг тусламжийн эд барааг цуглуулж байна. Эх сурвалжид мэдээлснээр, Хятадын нийгмийн аврах хүчин нэгэнт гамшгийн бүсэд очиж, авран туслах ажиллагаа өрнүүлж эхэлжээ. Хятадын засгийн газар гамшгийн нөхцөл байдал болон бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, Турк болон Сирид чадлынхаа хэрээр тусламж үзүүлсээр байх болно гэв.