Японы урсгал данс 47 хувийн алдагдалтай гарав
2023-02-08 15:47:50
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 8-ны өдөр Японы Сангийн яамнаас нийтэлсэн статистикийн урьдчилсан дүнгээс үзвэл, 2022 онд Японы урсгал данс 11 их наяд 440 тэрбум иен байж, өмнөх оноос 47 хувийн алдагдалтай гарсан нь 2014 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болжээ.

Тоо баримтаас харахад, иенийн ханш буурч, эрчим хүчний үнэ өссөнөөс шалтгаалан, Японы худалдааны алдагдал 2022 онд 15.78 их наяд иен болж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Энэ нь урсгал дансны ашиг огцом буурах гол шалтгаан болсон байна. Үүний дотор импортын хэмжээ 114.47 их наяд иен буюу 42 хувь, экспортын хэмжээ 98.69 их наяд иен буюу 19.9 хувь өссөн байна.

Өнгөрсөн онд Японы үйлчилгээний худалдааны орлого 35.31 их наяд иен байжээ. Нийт орлогод хүү, ногдол ашиг, хилийн чанад дахь хөрөнгө оруулалт багтаж байгаа юм. Харин энэ  салбарын алдагдал 5.61 их наяд иен хүрсэн байна.