НҮБ-ын нарийн бичгийн даргын орлогч Туркт ажиллаж байна
2023-02-09 10:56:29
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 9-ний үүрээр НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффит Туркийн газар хөдлөлтийн бүсэд очив. Гриффит олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “НҮБ эрэн хайх, аврах мэргэжилтэн, яаралтай тусламжийн багийн нийт 4948 гишүүдийг илгээх ажлыг зохицуулсан бөгөөд хүмүүнлэгийн хэрэгцээг дэмжих зорилгоор ирэх долоо хоногт яаралтай уриалга гаргах болно” хэмээн мэдэгджээ.

Тус бүс нутгийн цагаар хоёрдугаар сарын 8-нд НҮБ-ын Онцгой байдлын төв сангаас Турк, Сирийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудад 25 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсноо зарлажээ.