Сансраас ирсэн ургамлын үрийг Пакистанд буцааж өгөв
2023-02-09 16:19:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын сансрын станцаас Пакистаны ургамлын үрийг амжилттай буцаан авчирсныг тэмдэглэх ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 8-нд Исламабад хотод болов. Дээрх ёслолын үеэр Хятадаас Пакистанд суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс Хятадын сансрын станцаас буцааж авчирсан ургамлын үрийг Пакистаны эрдэмтдэд гардуулан өгсөн байна.

Хятад, Пакистаны сансрын үржүүлгийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Пакистаны эрдэмтэд эх орноосоо долоон чухал эмийн ургамлын үрийг сонгон авч, энэхүү багц үр нь 2022 оны зургадугаар сарын 5-нд Шэньжөү-14 сансрын хөлгөөр Хятадын сансрын станцад хүргэгдсэн юм. Ингээд сансарт зургаан сар байсны эцэст тухайн оны 12-р сарын 4-нд эх дэлхийд буцаж ирсэн байна. Эдгээр ургамлын үр болон энгийн үрийг нэгэн зэрэг тарьж, ген, өсөлтийн өвөрмөц онцлог, орц найрлага зэрэгт харьцуулсан судалгаа хийхээр Пакистаны эрдэмтэд төлөвлөж байгаа юм.

Пакистаны Төлөвлөлт, хөгжил хийгээд тусгай төслийн сайд Икбал ёслол дээр хэлсэн үгэндээ, "Пакистан цаг уурын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа бөгөөд Хятад, Пакистаны сансрын үржүүлгийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү зохицсон ургамлын үрийг олоход чиглэгдэж байгаа юм. Ингэж чадвал Пакистаны уур амьсгалын өөрчлөлтөөс болсон сорилтуудыг даван туулахад туслах болно. Хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагаагаар дамжин Хятадын хөгжлийн туршлагаас суралцаж, Пакистаны шинжлэх ухаан, технологийн түвшинг дээшлүүлэхийг Пакистан хүсэж байна" гэжээ.