Ши Жиньпин Камбожийн Ерөнхий сайд Хун Сентэй уулзав
2023-02-10 16:48:27
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /Хоёрдугаар сарын 10/ Хятад улсын дарга Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй Бээжин хотноо уулзав.

Уулзалтын эхэнд Ши Жиньпин “Гурван жилийн өмнө ноён  Ерөнхий сайд манай улсад айлчлал хийж, цар тахалтай тэмцэж буй Хятадын ард түмэнд сэтгэлийн дэм өгч байсан билээ. Энэ жил Хятад улс ХКН-ын 20 дугаар их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх эхний жил, түүнчлэн Хятад-Камбож улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Та гурван жилийн дараа ахин уулзъя гэсэн  амлалтдаа хүрч, Хятадад айлчилж, Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах шинэ эрин үеийг эхлүүлж буйд талархаж байна” гэв.

Хун Сен хэлэхдээ, "Би маш их баяртай байна. Гурван жилийн өмнөх дүр зургийг би одоо ч санаж байна. Яг гурван жилийн өмнөх хоёрдугаар сард би айлчилж, тахлын эсрэг хамтдаа тэмцэхээр Хятадын ард түмэнтэй хамт бат зогссон. Олон салбарт гаргасан Хятад улсын амжилтыг би ямагт өндрөөр үнэлдэг. Ялангуяа ядуурлыг бууруулж, зуун жилийнхээ анхны зорилтыг 2021 онд биелүүлсэн нь бахархалтай. Эрхэм таны удирдлага дор Хятад улс ирээдүйн зорилтоо биелүүлж, чинээлэг, хүчирхэг, соёл иргэншилтэй, эв найртай, орчин үеийн социалист орон болж хөгжихийг хүсэж байна" гэв.