Хятадын аврагчид Туркт амжилттай ажиллаж байна
2023-02-10 10:27:43
Share
Share this with Close
youtube WeChat

Турк дэх гамшгийн дараах эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Хятадын аврагчид хоёрдугаар сарын 9-ний өдрийн 20:00 цагийн үед орон нутгийн аврах багийнхантай хамтран 7 давхар байшингтийн нурангиас 20 орчим насны эмэгтэйг амжилттай гаргажээ.

Тухайн өдрийн 17:00 цагийн орчимд Эрэн хайх, аврах албаныхан эмэгтэйг олох үед түүний ухаан санаа хэвийн байв. Хятад, Туркийн эрэн хайх, аврах албаныхан хоёр цаг гаруй хамтдаа чармайсны эцэст нурангид дарагдсан эмэгтэйг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. Газар хөдлөлтөөс хойш 80 гаруй цаг өнгөрсөн үед энэхүү үйл явдал болжээ.