Сансрын нисгэгчид үүргээ амжилттай гүйцэтгэв
2023-02-10 10:19:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 00:16 цагт Шэньжөү-15 хөлгийн сансрын нисгэгч Фэй Жюньлун, Дэн Чинмин, Жан Лу нар долоон цаг орчмын хугацаа зарцуулан бүхээгээс гарч нягт хамтран ажиллахаар дамжин төлөвлөсөн үүрэг даалгавраа төгс амжилттай биелүүлсэн байна. Одоогийн байдлаар, сансрын нисгэгч Фэй Жюньлун, Жан Лу нар Вэньтянь туршилтын бүхээг рүү эсэн мэнд буцаж ирсэн бөгөөд бүхээгийн гаднах үйл ажиллагаа бүрэн амжилттай болсон байна.

Бүхээгийн гаднах үйл ажиллагааны үеэр сансрын нисгэгчид Мэнтянь бүхээгийн гадна нэмэлт өргөтгөлийн насос суурилуулах зэрэг ажлуудыг хийх үйл явц саадгүй, амжилттай явагдсан байна. Хятадын сансрын станц баригдаж дууссаны дараа нисгэгчид анх удаа бүхээгээсээ гарч буй бөгөөд сансрын нисгэгч Фэй Жюньлун, Жан Лу нар анх удаа сансарт алхаж, мөрөөдлөө дахин амжилттай биелүүлсэн байна. Төлөвлөгөөний дагуу нисгэгчдийн багийнхан цаашид бас бүхээгийн гадаа олон үйл ажиллагаа явуулах юм байна.