Байгалийн хийн хоолойн хэрэг эргэлзээ төрүүлж байна
2023-02-11 00:50:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хэсэг хугацаанд чимээгүй байсан “Хойд урсгал” байгалийн хийн хоолойг эвдэж сүйтгэсэн хэрэг сүүлийн үед ахиад шуугилдаж эхэллээ.

Америкийн нэрт сэтгүүлч Сеймур Херш энэ талын мэдээг сайн мэддэг хүний үгийг ишлэн нийтлэл нийтэлж, Байдены засаг захиргаа Оросоос Европ руу байгалийн хий тээвэрлэдэг "Хойд урсгал" хоолойг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэж мэдээлжээ. Америкийн хэвлэл мэдээллийнхэнд нэр хүндтэй, мэргэжлийн ур чадвартай сэтгүүлч Хершийн нийтлэл олон тооны дэлгэрэнгүй мэдээлэл хийснээс үзэхэд энэ нь үндэслэлгүй байх магадлал багатай гэж шинжээчид үзэж байна. Гэвч АНУ-ын Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын төв газар, АНУ-ын Төрийн департамент үүнийг эрс няцааж, Хершийн нийтлэлийг "бүрмөсөн худал, цэвэр зохиомол зүйл" гэж мэдэгдэв. Томоохон мэдээлэлд ямагт “мэдрэмжтэй” ханддаг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ удаад дуугаа алдах шахсан.

Өнөөдөр Хершийн нийтлэлийн улмаас дэлхий дахинд энэ үйл явдал дахин шуугилдаж эхэллээ. Хершийн мэдээлэл маш олон дэлгэрэнгүй мэдээлэл багтсан бөгөөд АНУ-ын засгийн газрын "хуурамч мэдээ"-ээс зайлсхийхэд хэцүү байдаг байдлыг тусгажээ. Энэ нь ийм гурван талын эргэлзээ төрүүлж байна.

Нэгд, АНУ болон барууны орнууд яагаад эхэндээ мөрдөн байцаалт явуулахыг шаардаж байснаа дараа нь мөрдөн байцаалтын ажлаа зогсоосон бэ?

Хойд урсгал байгалийн хийн хоолой нь Орос, Европын орнуудын хамтын хөрөнгө оруулалтаар баригдсан төсөл юм. Хэрэг гарсны дараа ОХУ-аас гадна Европын тал ч нарийн мөрдөн шалгалт хийхийг шаардсан. Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Боррелл “Хойд урсгал” дамжуулах хоолойн осол санамсаргүй хэрэг биш, түүнийг мөрдөн шалгах ажиллагааг Европын холбоо дэмжинэ гэж хэлж байсан юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Байден ч “Хэрэг намдсаны дараа бид тохиромжтой цагт  шумбагчид илгээнэ” гэж илэрхийлж байсан.

Гэвч харамсалтай нь уг мэдэгдлийнхээ дараа бүгд алга болж, АНУ, Европын байр суурьд ч ихээхэн өөрчлөлт гарсан байна.

Хоёрт, Америк, Европын улс төрчдийн эдгээр байр суурийн цаад нууц нь чухам юу юм бол ?

Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сард Орос-Украины мөргөлдөөн гарахаас хэдхэн долоо хоногийн өмнө Байден Орос хэрэв Украины эсрэг дайн дэгдээвэл “Хойд урсгал-2” байхгүй болно, бид үүнийг дуусгана” гэж анхааруулжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард “Хойд урсгал” хоолойг дэлбэлсний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен “Энэ бол Европыг Оросын эрчим хүчний хараат байдлаас нэг мөсөн ангижрахад туслах асар том боломж” гэж мэдэгдэж байсан. Польшийн Гадаад хэргийн сайд асан Сикорски олон нийтийн сүлжээнд "АНУ-д баярлалаа" гэсэн өгүүлбэр үлдээсэн нь ихээхэн шуугиан дэгдээсэн.

Өнөөдөр Орос-Украины мөргөлдөөнөөс АНУ геополитикийн асар их ашиг хүртэж, Америкийн эрчим хүчний компаниуд Европоос асар их ашиг олж байна. Одоо бодоход Америк, Европын зарим улс төрчдийн хэлсэн үг өөр утга учиртай байсан бололтой, АНУ-ын “Fox News” телевизийн хөтлөгч Такер Карлсон “Хойд урсгал” дамжуулах хоолойг сүйтгэсэн нь АНУ-тай холбоотой гэж нэвтрүүлэгтээ цухуйлгаж байсан удаатай.

Гуравт, "Шуугиан дэгдээж" зуршсан барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад Хершийн нийтлэлийн дараа чимээгүй болов?

Сүүлийн хэдэн хоногийн турш барууны гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллүүдийг хайсны эцэст хойд урсгал хоолойг эвдэж сүйтгэсэн тухай мэдээлэл өмнөхөө бодвол харьцангуй бага болж, нам жим болжээ.

Хойд урсгал байгалийн хийн хоолой нь үндэстэн дамнасан томоохон дэд бүтэц юм. Үүнийг эвдэж сүйтгэх нь дэлхийн эрчим хүчний зах зээл, дэлхийн экологийн орчинд томоохон сөрөг нөлөө үзүүлсэн хөшигний ард байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Хойд урсгал байгалийн хийн хоолойн хэрэг  "Рашомон" болж болохгүй, дэлхий дахинд шударга ёс, бодит үнэн байх ёстой.