5.3 сая хүн гэр оронгүй дүрвэгсэд болжээ
2023-02-11 16:03:47
Share
Share this with Close
youtube WeChat

Туркт болсон онц их газар хөдлөлтийн улмаас түүний хөрш орон болох Сирийн умард нутаг ч хүндхэн гамшигт нэрвэгдсэн юм. Орон нутгийн цагаар 10-ны өдөр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг Туркт саяхан болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Сири дэх дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэнэ гэж мэдэгдээд 5.3 саяад хүрэх төлөвтэй байна хэмээн мэдэгджээ.

10-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн Сири дэх төлөөлөгч Данапала хэлэхдээ, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад майхан зэрэг тулгам шаардагдсан эд материал хангахад төлөөлөгчийн газар гол анхаарал хандуулж байна. Нэмж дурдахад НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагаас Сирид суугаа төлөөлөгчийн газар Сирийн засгийн газартай аль болох хурдан тохиролцоонд хүрч, засгийн газрын эсрэг сөрөг хүчний хяналтад байгаа хойд хэсэгт тусламжийн эд материал хүргэх талаар хэлэлцэж байна гэжээ. 

ДЭМБ мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр газар хөдлөлт болсон өдөр Сирийн баруун хойд нутгийн 16 эмнэлэгт эмнэлгийн хэрэгслээр тусалсан. Гэсэн хэдий ч  Сирийн эрүүл мэндийн систем маш их дарамттай хэвээр байна гэжээ.