Ван И Лауреано Ортега Мурильотай уулзжээ
2023-02-12 15:30:38
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И хоёрдугаар сарын 11-ний өдөр Бээжинд Никарагуа улсын Ерөнхийлөгчийн хөрөнгө оруулалт, худалдаа, олон улсын хамтын ажиллагааны зөвлөх, Никарагуа-Хятадын хамтын ажиллагааны Никарагуагийн талын ахлагч Лауреано Ортега Мурильотай уулзжээ. 

Ван И хэлэхдээ, Хятад Никарагуа дипломат харилцаагаа сэргээсэн сүүлийн нэг жил гаруйн хугацаанд олон салбарын хамтын ажиллагаа түргэн хөгжлөө. Хоёр орон дипломат харилцаагаа сэргээх нь түүх, цаг эриний урсгалд нийцэх төдийгүй, хоёр ард түмний ашиг сонирхолд нийцнэ гэдгийг практик гэрчилж байна. Түүнчлэн мөн ч алс хэтийг харсан зөв шийдвэр болохоор хоёр орны харилцаа ирээдүйд улам сайн тэлж хөгжихийн үндэс суурийг тавьсан болно. 

Хятад, Никарагуа хоёр улс империализм, гегемонизм, хүчний улс төр, ганц талын дээрэнгүй ноёрхол зэргийг эсэргүүцэх талаар ижил байр суурьтай бөгөөд бүгд өөрийн орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэстнийхээ нэр хүнд, хууль ёсны эрх ашгийг хамгаалах шийдэмгий зоригтой юм. Өөрийн орныхоо язгуур эрх ашгийг хамгаалах Хятадын улсын байр суурийг дэмжиж буй Никарагуагийн талд талархал илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын тавцанд Никарагуагийн өмнөөс шударга дуугарах болно гэдгээ илэрхийлж байна гэжээ. 

Лауреано Ортега Мурильо хэлэхдээ, Никарагуа, Хятадын ард түмэн ахан дүүсийн найрамдалт харилцаа тогтоолоо. Хоёр орны дипломат харилцаагаа сэргээснээс нааш олон салбарын хамтын ажиллагаа маш түргэн хөгжсөн. Цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засаг, нийгмийн хөгжлөө сэргээхэд Хятад улс бүх хүчээрээ тусалсан бөгөөд Никарагуа бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, гаднын оролцоог эсэргүүцэхэд эрчтэй дэмжлэг үзүүлж ирсэнд гүнээ талархал дэвшүүлж байна. Хятад улстай улс төрийн намууд хоорондын солилцоо болон харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай хэлэлцээг бүх талаар урагшлуулж, улмаар хоёр орны харилцааг цааш нь улам сайн хөгжүүлэхийг хүсэж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Никарагуад очиж хөрөнгө оруулахыг урьж байна. Никарагуа улс Хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга, “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг бүрэн дэмжиж, олон талт үйл хэргээр Хятад улстай зохицуулалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.