Орос, Украины тулалдсаар...
2023-02-12 15:35:26
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яам орон нутгийн цагаар 11-ний өдөр байлдааны тайлан нийтэлж, Оросын арми 10-ны өдөр Украины цэргийн аж ахуйн нэгжүүдэд эрчим хүчний баталгаа хангадаг чухал байгууламжид цохилт өгсөн. Өнгөрсөн 24 цагт Оросын арми Хонглиман, Донецк, Купянскийн чиглэлд Украины арми, их буу, зэвсгийн агуулах зэрэг руу довтолсон бөгөөд Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Украины 20 дроныг устгасан гэжээ.

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлэл нийтэлж, Оросын арми Бахмут, Редман чиглэлд цэргийн хүчээ бэхжүүлж, Украины арми руу довтлохоор агаарын хүчийг илгээсээр байна. Өнгөрсөн 24 цагт Украины Агаарын цэргийн хүчин Оросын арми, зэвсэг техник цугларсан бүс нутаг, агаарын довтолгооноос хамгаалах хүчний байрлалд олон удаа цохилт өгсөн бөгөөд Оросын Су-25 сөнөөгч онгоц болон нисэгчгүй нэг онгоцыг устгасан гэжээ.