Америкт амиа хорлох хүний тоо огцом нэмэгджээ
2023-02-12 15:50:01
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд Америкт амиа хорлох хүний тоо сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ гэж тус орны Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн 2-р сарын 9-нд нийтэлсэн тайланд дурдсан тухай ABC агентлаг мэдээлжээ. 

Тайланд дурдсанаар, 2021 онд 48 мянга 183 Америк иргэн амиа хорлосон байна. Тодруулбал 100 мянган хүн тутамд 14.1 хүн амиа хорлож байна гэсэн үг юм. Америкийн индианчууд болон Аляскийн уугуул иргэд илүү байж, 100 мянган хүн тутамд 28.1 хүн амиа хорлосон байна. Үүнийг 2018 онтой харьцуулахад 26 хувиар огцом нэмэгдсэн байна. Дараалбал Африк гаралтай Америкчуудын амиа хорлох хэмжээ 19.2 хувиар, Испани гаралтай Америкчуудын амиа хорлох хэмжээ 6.8 хувиар тус бүр нэмэгдсэн байна гэжээ. 

Судалгааны багийнхан хэлэхдээ, АНУ-д амиа хорлох тохиолдол арьс өнгө, үндэс угсаа, насны талаар ялгаа зөрөөтэй байна. Хэдийгээр амиа хорлох хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа шалтгааныг судлаагүй ч гэсэн цар тахал нь хүмүүсийн сэтгэл зүйд маш сөрөг нөлөөлөл учруулсан байна гэжээ.