Газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 33 мянгыг давав
2023-02-13 10:06:39
Share
Share this with Close
youtube WeChat

Турк, Сирийн засгийн газар болон гамшгаас аврах агентлагуудын нийтэлсэн мэдээллээс үзвэл, дээрх хоёр улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн уршгаар 33 мянга гаруй хүн амиа алдсан байна.

Туркт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсад 29 мянга 605 хүн амь насаа алдсан бол, Сирийн засгийн газрын хяналтад байгаа бүс нутагт 1408 хүн амиа алдаж, засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний хяналтад байгаа бүсэнд 2341 хүн гэмтэж бэртсэн бөгөөд эндэж бэртсэн хүний тоо цаашид нэмэгдэх магадлалтай байна хэмээн энэ сарын 12-ны өдрийн албан мэдээлэлд дурджээ.

Тухайн бүсийн цагаар 11-ний өдөр НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мартин Гриффитс Туркийн Кахраманмарас мужийн гамшигт өртсөн нутагт ажилласныхаа дараа, “Сирийн хилийн ойролцоо Туркийн өмнөд нутагт болсон энэхүү газар хөдлөлт нь тус бүс нутагт сүүлийн 100 гаруй жилд тохиолдсон хамгийн ноцтой гамшиг болов” гэжээ.