Хятадын аврах баг Туркт 6 хүнийг аварчээ
2023-02-13 16:11:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Онцгой байдлын яам мэдээлснээр, тус бүсийн цагаар хоёрдугаар сарын 12-ны өдөр Туркт эрэн хайх, аврах ажиллагаа явуулж буй Хятадын аврах багийн 42 аврагч нурангид дарагдсан 1 хүнийг аварч, эндсэн 3 хүнийг хайн олж, ноцтой нурж сүйдсэн 4 барилгын дотор золоор амьд үлдэгсэд байгаа эсэх болон эрсдлийн талаар үнэлгээ хийсэн байна.

12-ны үдээс хойш Туркийн Хатай мужийн Антакья хотод эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байсан Хятадын аврах багийнхан Туркийн талтай хамтран  4 цаг гаруй шаргуу ажилласны эцэст золоор амьд үлдсэн 50 гаруй насны эрэгтэйг аварсан байна. Одоогийн байдлаар, Хятадын аврах баг нийтдээ 13 удаа буюу давхардсан тоогоор 206 аврагчийг илгээж, 6 хүнийг аварч, эндсэн 8 хүнийг хайж олсон байна. БНХАУ-ын Хонконгоос ирсэн аврах багийнхан амьд үлдсэн 3 хүнийг аварчээ.