“Чю Ши” сэтгүүлд Ши Жиньпиний илтгэлийг нийтэлжээ
2023-02-15 19:42:20
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 16-нд нийтэлсэн “Чю Ши” сэтгүүлийн энэ оны 4-р хэвлэлд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 2022 оны 12-р сарын 15-нд болсон ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хуралдаан дээр тавьсан чухал илтгэлийг нийтэлжээ.

“Эдийн засгийн өнөөгийн ажилд тулгараад байгаа хэдэн том асуудал” нэртэй энэхүү илтгэлд “2023 оны эдийн засгийн ажилд олон сорилт тулгарч, олон асуудлыг зохицуулах шаардлагатай тул эрхбиш стратегийн ерөнхий талаас асуудалд хандаж, гол зөрчилд анхаарлаа төвлөрүүлж, эдийн засгийн тухай нийгэм нийтийн итгэлийг нэмэгдүүлж, төсөл төлөвлөгөөг сайтар хийх хэрэгтэй” хэмээн онцолжээ. Мөн дотоод эрэлт хэрэгцээг тэлж, орчин үеийн аж үйлдвэрийн системийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, “хоёрыг гуйвшгүй баримталж, гадаад хөрөнгийг идэвхтэй, улам үр дүнтэй ашиглан, эдийн засаг, банк санхүүгийн томоохон эрсдэлээс үр дүнтэй сэргийлэхийг цохон тэмдэглэжээ.