Хоёр чуулган болно
2023-02-16 16:29:49
Share
Share this with Close
youtube WeChat

14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган болон УТЗЗ-ийн 14-р сонгуулийн хорооны анхдугаар чуулган 2023 оны гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Бээжинд эхэлнэ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны Ерөнхий Алба болон Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооний Ерөнхий Газраас өнөөдөр хоёр чуулганыг дотоод гадаадын сэтгүүлчид өргөнөөр сурвалжлахыг урьсан байна. Хоёр чуулган нээлттэй, ил тод байх үзэл санаагаа үргэлжлүүлж, дотооод гадаадын сэтгүүлчдийн сурвалжлан мэдээлэх ажиллагааг дэмжин үйлчилгээний нөхцлийг нь хангах юм байна.

Хоёр чуулганыг сурвалжлан мэдээлэхдээ, газар дээрээс нь сурвалжлахаас гадна онлайнаар видео сурвалжлага бэлтгэх, мөн текстэн хэлбэрээр хүргэх бүхий л боломж нь нээлттэй юм байна. Бээжинд байгаа олон улсын сэтгүүлчдийг үүнд оролцохыг урьжээ.

Гадаадын сэтгүүлчид хоёр чуулганы Хэвлэл мэдээллийн төвд хандан хүсэлт гаргаснаар 2023 оны хоёрдугаар сарын 22 хүртэл бүртгэл явагдах юм байна.