Цагаан сараар зорчигчдын урсгал 4 тэрбум 733 саяд хүрчээ
2023-02-16 16:27:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын энэ жилийн хаврын баярын 40 хоногийн хугацаанд, зорчигчдын урсгал давхардсан тоогоор 4 тэрбум 733 саяд хүрснээс бизнесийн зориулалттай зорчигч тээвэрлэлт мөн давхардсан тоогоор 1 тэрбум 595 саяд хүрсэн нь 2022 оны мөн үеийнхээс 50,5 хувиар өсөж, 2019 оны мөн үеийнхээс 53,5 хувиар сэргэлээ гэж Төрийн зөвлөлийн Хаврын баярын тээврийн асуудал хариуцсан комиссоос энэ сарын 16-нд мэдээлэв. 

Төмөр замаар 348 сая, хурдны авто замаар 1 тэрбум 169 сая, усан замаар 22 сая 452 мянга, иргэний агаарын тээврээр 55 тэрбум 214 сая зорчигч үйлчлүүлжээ.

Ерөнхий байдлаас үзэхэд, энэ оны хаврын баярын зорчигч тээвэрлэлтийн хүчин чадал хангалттай, тээвэрлэлтийн зохион байгуулалт эмх цэгцтэй, аюулгүй байдлын нөхцөл байдал тогтвортой, урьдчилан сэргийлж хэрэгжүүлэх арга хэмжээ зохистой, үйлчилгээний баталгаа сайн байсан бөгөөд хурдны авто замаар давхих суудлын машины урсгал дээд түвшинд хүрч, бизнесийн зориулалттай зорчигчдын урсгал огцом нэмэгдэн, олон төрлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ ихсэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулалт үр дүнтэй хэрэгжиж чадсан байна.