Цар тахлаас сэргийлэх ажлын хариу мэдүүлэлтийг сонсжээ
2023-02-16 21:34:38
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хоёрдугаар сарын 16-нд хуралдаж, сүүлийн үеийн цар тахлаас сэргийлэх ажлын тухай хариу мэдүүлэлтийг сонсож, холбогдох нөхцөл байдлыг судлан хэлэлцжээ.  

Хурлаар заахдаа, 2022 оны 11-р сараас нааш цар тахлаар өвчилсөн 200 сая хүн, тэр дундаа өвчний хүнд шинж тэмдэгтэй 800-аад мянган хүнийг үр дүнтэй эмчилж, КОВИД-19-өөр өвчилж нас барах хүний тоо дэлхийн хамгийн доод түвшинд байлгаж чадлаа. Гэвч өдгөө дэлхийн хэмжээнд цар тахал мөн л газар авч, вируст тасралтгүй мутаци үүссээр байгаа тул холбогдох байгууллага нэгжүүд хариуцлагаа чангатган, сүүлийн гурван жил гаруйд хуримтлуулсан туршлагаа сайтар ашиглан, холбогдох механизмыг улам боловсронгуй болгож, амаргүй олсон амжилтаа бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.