Мэдэгдэл гаргав
2023-02-16 15:47:46
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим "Хятад улс Америкийн нутаг дэвсгэрт агаарын бөмбөлөг ашигласан тухай протокол" баталсантай холбогдуулан бүх Хятадын АТИХ-ын Гадаад харилцааны хорооноос мэдэгдэл нийтэлжээ. Уг мэдэгдэлд:

Саяхан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас баталсан "Хятад улс АНУ-ын нутаг дэвсгэрт агаарын бөмбөлөг ашигласан тухай протокол" гэгч нь "Хятадын заналхийлэл" гэх зохиомол ойлголтыг зориудаар ухуулсан хэрэг бөгөөд энэ нь цэвэр улс төрийн заль мэх юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал үүнийг эрс буруушааж эсэргүүцэж байна.

Хятад бол хариуцлагатай улс орон. Олон улсын хууль дүрмийг ямагт чандлан мөрдөж, бүх улс орны бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг, аливаа тусгаар улсын нутаг дэвсгэр болон агаарын орон зайд халдаж бодолгүй юм. Хятадын нисгэгчгүй агаарын капсул АНУ-ын агаарын орон зайд төөрч орсон нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас болсон санамсаргүй хэрэг юм. Энэ нь АНУ-ын аюулгүй байдалд ямар нэгэн аюул занал учруулаагүй.

Хятад улс хариуцлагатайгаар, эн тэргүүнд АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгт нөхцөл байдлын талаар аль болох түргэн мэдээлж, тайван, мэргэжлийн, хүлээцтэй байдлаар асуудлыг зөв зохицуулахыг АНУ-аас хүссэн. Гэсэн хэдий ч АНУ зориудаар хүч хэрэглэж, нөхцөл байдлыг санаатайгаар ноцтой болгосон нь олон улсын хуулийн үзэл санаа болон олон улсын хэвшмэл практикийг зөрчиж байна. АНУ-ын Конгресс дахь зарим улс төрчид энэ асуудлыг далимдуулан гал дээр тос нэмж байгаа нь Хятадын эсрэг байх, Хятадыг дарах гэсэн тэдний явуургүй санааг бүрэн илчилсэн байна. Чухамдаа АНУ л бусдын дотоод хэрэгт дураараа оролцож, бүрэн эрхийг нь зөрчиж, бусад улс орнуудад хяналт шалгалтын ажиллагаа хийсээр ирсэн юм.