Машин механикийн салбарын хөгжил эрчимжлээ
2023-02-16 10:33:06
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /2 сарын 15/ Хятадын машин механикийн аж үйлдвэрийн холбоо шинэ мэдээлэл гаргав. Мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн онд тус салбарын эдийн засгийн гол үзүүлэлтүүд тогтвортой өссөн гэж дурджээ. Тоон статистикийг сонирхвол машин механикийн салбарт 20 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгж 111 мянга болжээ. Энэ тоо өнгөрсөн оноос 12 мянгаар өссөн нь Хятад улсад нэмэгдсэн шинэ компаниуын  24.7 хувийг эзэлж байна.

 Салбарын нэмүү өртөг өнгөрсөн онд 4 хувь өсч, үндэсний аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтөөс 0.4 нэгжээр илүү гарчээ. Тайлант хугацаанд машин механикийн салбарын үйлдвэрлэлийн орлого 28.9 их наяд юань болж өнгөрсөн оны мөн үеээс 9.6 хувь нэмэгдсэн байна.