Хятадын тал хариу арга хэмжээ авна
2023-02-16 11:08:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын иргэний хэрэглээний зориулалттай нисэгчгүй агаарын бөмбөлөг Америкийн агаар мандалд санамсаргүй орсон нь  урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байсан юм.  Энэ нь зориудын үйлдэл биш бөгөөд үүнийг Хятадын тал олон удаа тайлбарласан. Гэтэл Америкчууд асуудлыг улс төржүүлэн хүндрүүлж, үүгээр шалтаглан Хятадын компаниудад хууль бусаар хориг тавьж байна.

Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж, Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдлыг хохироосон Америкийн компаниудад хуулийн дагуу хариу арга хэмжээ авч, үндэсний бүрэн эрхт ашиг сонирхлоо хамгаална гэжээ.


\Уртнасан\