Хаврын баярын зорчигчдын тоо өслөө
2023-02-16 11:08:21
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жилийн хаврын баяр нь Хятад улс цар тахлын сэргийлэлт хамгаалалтын шинэ шатанд шилжсэний дараах цагаан сар байсан учир өргөн хүрээнд болж, олон сая хүн нутаг орондоо зорьсон нь онцлог байлаа. Өчигдөр нийтлэсэн мэдээнд “Давхардсан тоогоор 1 тэрбум 595 сая хүн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 50.5 хувь нэмэгдэж, 2019 оны мөн үеийн 53.5 хувьд хүрчээ. Энэ оны хувьд зорчигч тээвэрт шинэ маршрут цөөнгүй  нээгдсэн нь нутаг орноо зорьсон хүмүүст дөхөм болжээ.

Хятад улсын төмөр замын аюулгүйн алба зорчигчдын оргил урсгалыг  зохицуулж, цэгцлэн засах тусгай ажиллагаа явуулж, хууль зөрчсөн гэмт үйлдэлд хариуцлага тооцож, зорчигчдын аюулгүй байдлыг сайтар хамгаалсан байна.

Ийнхүү нутагтаа очсон, гадагшаа аялсан хүмүүс нэмэгдсэнээр, туулай жилийн цагаан сарын аялал жуулчлал, хэрэглээний зах зээл өсөлттэй байлаа. Аялал жуулчлалын зарим платформын тоо бүртгэлээс үзвэл, цагаан сарын өдрүүдэд буудлын захиалга ноднингийн мөн үеэс 260 гаруй хувь, Хонконг руу нисэх хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 дахин нэмэгджээ.

Хаврын баяр ийнхүү дотоодын болоод олон улсын хос эргэлтэд хувь нэмрээ оруулав. Үүнд, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний сар тутмын аялалын тоо 33 сар дараалан мянгаас дээш гарлаа. Мөн баруун бүс нутгийн хуурай тэнгисийг холбосон коридорын галт тэрэг, Хятад-Лаосын олон улсын ачаа тээврийн галт тэрэг тус тус улам нэмэгдэж, олон улсын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг баталгаажууллаа.


\Уртнасан\