Эммануэль Макрон Ван И-г хүлээн авч уулзав
2023-02-16 10:13:48
Share
Share this with Close
youtube WeChat

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад хэргийн ажлын хорооны тамгын газрын дарга Ван И-г Парист хүлээн авч уулзав.
Ван И уулзалтын эхэнд Хятад улсын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Эммануэль Макронд уламжилж, ХКН-ын 20 дугаар их хурлын түүхэн ач холбогдлын талаар танилцуулав. Ван И хэлэхдээ: “Франц улсыг бид  хамтын ажиллагааны тэргүүлэх түнш гэж ямагт үздэг. Хятад улс цаашид Францтай өндөр түвшний харилцаагаа нягтруулж, харилцааны шинэ төлөв байдлыг нээж, Хятад-Европын харилцаанд шинэ хүч  нэмж, олон улсын хамтын ажиллагаа, дэлхий нийтэд тулгарсан сорилтыг шийдэлцэхэд бэлэн байна. Манай хоёр улс итгэлцлийн гараа сунгаж, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, эдүгээ Хятад улсын эдийн засаг эргэн сэргэж, нийгмийн амьдрал хэвийн байдалдаа орлоо. Бид цаашид  Францтай олон салбарт харилцаа солилцоог бүх талаар эхлүүлэхэд бэлэн байна” гэжээ.
Эммануэль Макрон, Ван И нар Украины асуудлаар санал солилцов. Ван И хэлэхдээ :“Украины асуудалд Хятадын тал төв шударга байр суурь баримтлана. Эвлэрэл хэлэлцээрийг дэмжиж, үр дүнд хүргэхийг хичээн чармайж ирсэн. Дэлхийд нөлөө ихтэй том улс Францын үүрэг оролцоог Хятадын тал чухалчиж байна. Франц болон Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч, дайны галыг түргэн зогоссож, асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжиж байна гэв.
Энэ өдрөө Ван И Францын Гадаад харилцааны сайд Катрин Колоннатой  уулзав.



\Уртнасан\