Хятад улс хариу арга хэмжээнийхээ талаар танилцуулав
2023-02-17 11:07:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яам саяхан хэвлэлийн бага хурал хийлгэж, АНУ-ын компаниудад хориг арга хэмжээ зарласан талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ.

ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд "Lockheed Martin" ,  "Raytheon Missiles & Defense "(пуужин болон хамгаалалтын хэрэгслийн компани)  Хятадын хатуу эсэргүүцлийг үл тоон Тайваньд удаа дараа зэвсэг худалдан, Хятадын үндэсний аюулгүй байдал, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой хохирол учруулсан байна. “Гадаад худалдааны тухай хууль”, “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль” зэрэг холбогдох хууль тогтоомж болон  “Найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтын тухай журам”-ын 2 дугаар зүйлд заасны дагуу бид “Lockheed Martin”, “Raytheon” пуужин болон хамгаалалтын  хэрэгслийн компанийг найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулж, холбогдох арга хэмжээ авна. Энэ нь хууль сахиулах хэвийн үйл ажиллагаа юм" гэжээ.
“Найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалт” гаргаснаар гадаадын хөрөнгө оруулалтын талаарх Хятад улсын хандлага өөрчлөгдсөн гэж ойлгож болох уу хэмээн сэтгүүлчийн сонирхсон асуултад хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа,  "Найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтын тухай журам" -ын хамрагдах хүрээ хатуу хяналттай байдаг бөгөөд зөвхөн хууль зөрчиж байгаа гадаадын маш цөөхөн аж ахуйн нэгжид чиглэгдсэн юм. Хамрах хүрээг дур зоргоороо тэлэхгүй, энэ талаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд санаа зоволтгүй. Дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулан, ажил үйлс бүтээхийг  Хятадын засгийн газар сайшаан дэмжих бөгөөд зах зээлд чиглэсэн, хууль эрхзүйд нийцсэн, олон улсын түвшний бизнесийн орчинг хангахын төлөө хичээн ажиллана" гэжээ.
Хятадын ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мөн Хятад улсын үйл ажиллагаа ДХБ-ын дүрэмд нийцэж буйг онцоллоо.