Чөлөөт худалдааны бүсийн 3.0 хэлэлцээ АСЕАН-ы бүс нутгийн хөгжилд тустай
2023-02-20 16:19:04
Share
Share this with Close
youtube WeChat

Тайландын Худалдааны яамны Худалдааны хэлэлцээрийн газрын дарга Аурамон Сутхавитхон саяхан Синьхуа агентлагийн сурвалжлагчид өгсөн тусгай ярилцлагадаа, "Хятадын эдийн засаг сэргэж АСЕАН-ы эдийн засгийн өсөлтийг ахиулан Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг сайжруулах нь АСЕАН-ы бүс нутгийн хөгжилд тустай" гэжээ. 

2023 оны хоёрдугаар сарын 7-нд Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хэлэлцээний эхний шатны зөвшилцөл эхэлсэн юм. Аурамон Сутхавитхон хэлэхдээ, "Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс 3.0-ын бүтээн байгуулалт нь хоёр тал үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүс нутгийн хэлхээ холбоог бэхжүүлж, аж үйлдвэрийн болон ханган нийлүүлэлтийн сүлжээ, нэмүү өртгийн сүлжээ зэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, улмаар дэлхийн эдийн засгийн ээдрээтэй нөхцөл байдлыг зохицуулахад туслах болно. Ямартай ч Хятад улс олон жилийн турш Тайланд болон АСЕАН-ы хамгийн том худалдааны түнш, АСЕАН-ы орнуудын экспортын чухал бүс, гадаадын хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр байсаар ирсэн" гэжээ. 

Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, АСЕАН 2022 онд Хятадын хамгийн том худалдааны түншийн статусаа хадгалж, хоёр талын худалдааны нийт хэмжээ 6.52 их наяд юаньд хүрч, 15 хувиар нэмэгдсэн нь Хятадын гадаад худалдааны 15.5 хувийг эзэлж байна.