Улс төрийн арга замаар Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахыг уриалжээ
2023-02-21 16:25:57
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бинь 20-нд болсон Солонгосын цөмийн асуудлаарх нээлттэй хуралдаан дээр улс төрийн арга замаар Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахаа баримтлахыг  уриалжээ.

Тэрээр, Солонгосын хойгийн нөхцөл байдалд Хятад улс нягт анхаарал хандуулсаар байна. Өдгөө нөхцөл байдал дахин хурцдах төлөвтэй болж байгаа нь талуудын ашиг сонирхолд нийцэхгүй. Тиймээс тэвчээртэй байж, улс төрийн арга замыг баримталж, байдлыг гааруулахаас зайлсхийхийг Хятад улс холбогдох талуудад уриалж байна. Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хүндрэлээс гаргахын тулд Аюулгүйн зөвлөл бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой. Өдгөө тус бүс нутгийн нөхцөл байдал маш ээдрээтэй, эмзэг байгаа болохоор Аюулгүйн зөвлөл байдлыг намжаахын тулд хичээн, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхийг зорьж ажиллах ёстой гэжээ.